Мөр, нуруу хөших, мэдрэлийн ядаргаа нойргүйдэл, энергийн тэнцвэр алдагдсан, ханиад хүрэх, зарзайх үед хэрэглэнэ. Нэг удаа ваннтай усанд хэвтсэнээр 130 калорийг шатаадаг ба энэ хагас цаг явган алхсантай тэнцэх юм. Нойр булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг бөгөөд биеийг хоргүйжүүлэх үйл явц нь маш хүчтэй явагддаг тул тогтмол жамц давстай ваннд орох нь илүүдэл жингээс ангижрахад тусална.